ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

            Бид “Гоёл кашмер” ХХКомпанийн үнэт зүйлс болон ёс зүйн зан төлвийг зохистойгоор баримтлан ажиллахыг хичээдэг. Манай ажилтнуудын соёл нь аюулгүй ажиллагаа, ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлага дээр суурилдаг. Гоёл кашмер ХХК-ний 100 гаруй ажилтан “Монгол Чанарыг Дэлхийд Таниулна.” уриан дор сэтгэл нийлэн үндэсний үйлдвэрлэлийг дэлхийд таниулж экпортыг нэмэгдүүлэх нэгэн зүгт чиглэн ажиллаж байна. Эдгээр хүмүүн баялгийнхаа төлөө бид дараах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Чадварлаг, бүтээлч, сурч хөгжих тэмүүлэлтэй, зөв хандлага бүхий хамт олныг бүрдүүлэх
  • Хүний нөөцийн дотоод эх үүсвэрээс каръерын зөв төлөвлөлт хийх, талент менежмент, тогтоон барих бодлого хэрэгжүүлэх
  • Гүйцэтгэлийн зөв, шударга үнэлгээ, цалин урамшууллын оновчтой системийг хэрэгжүүлэх
  • Ажилтныг ажил мэргэжлийн болон хувь хүний хувьд тасралтгүй, системтэй хөгжүүлж, чадавхижуулах
  • Ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангах, ажилтнуудын нийгмийн халамжид түлхүү анхаарах, ажилтны бодит хэрэгцээг хангах бодлого хэрэгжүүлэх.
  • Байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэх, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх

“Гоёл кашмер ХХК-ний Хөдөлмөрийн дотоод журам”-ын дагуу бид нээлттэй ажлын байрыг дотоод болон гадаад эх сурвалжууд (компанийн цахим хуудас, өдөр тутмын сонин хэвлэл, зарын цахим хуудас)-аар дамжуулан нээлттэй зарлаж, зарын дагуу ажил горилогчдын өргөдлийг хүлээн авч анхан шатны өргөдлийн үнэлгээг хийдэг. Энэ үнэлгээгээр ажлын байранд тавигдах үндсэн шаардлагыг хангасан нэр дэвшигчээс мэргэжлийн болон онолын мэдлэгийн тест шалгалтыг авч тэнцсэн тохиолдолд ярилцлагад урьдаг. Ийнхүү шалгалт болон ярилцлагад амжилттай үр дүн үзүүлсэн ажил горилогчид ажлын байрны саналыг тавина.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажилтныг шинэ ажилтны чиглүүлэх сургалтад хамруулан банкны үйл ажиллагааны талаар чиглэл тус бүрээр мэдээлэл өгч сургана. Ажилтныг ажлын байранд томилогдон ажил үүргээ гүйцэтгэх явцад мэргэжлийн болон бусад ур чадварыг хөгжүүлэх, мэргэшүүлэх олон төлийн сургалтад тогтмол хамруулна. Ингэснээр тус компанийн ажилтнууд нарийн мэргэшин чадваржиж, шинэ үүрэг хариуцлага хүлээх, албан тушаал ахих боломжтой болж, улмаар зах зээлд өрсөлдөхүйц, хөрвөх чадвартай мэргэжилтэн болж өсөж дэвждэг.

Ажилтны компанид оруулсан хувь нэмрийг шударгаар үнэлэн цаашид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор бид “Тогтвортой ажиллуулах бодлого”-ыг хэрэгжүүлэн ажилладаг. Энэхүү бодлогын хүрээнд ажилтны сургалт хөгжил, карьер төлөвлөлт, хөнгөлөлт хангамжийн асуудлыг цогцоор нь шийддэг.

Гоёл кашмер ХХКомпани нь салбартаа тэргүүлэгч байгууллагын хувьд зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын бодлого, тогтолцоотой. Ажилтны ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын ашигт ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг бодитой, шударгаар үнэлж гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгодог.

Байгууллагадаа үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж байгаа ажилтнууддаа ажил үүргээ амжилттай биелүүлэх болон нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх, улмаар тэднийг сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албан тушаал, ажил үүргийн онцлог, цар хүрээнд нийцүүлэн “Гоёл кашмер ХХК-ний Хөдөлмөрийн дотоод журам”-д заасан ажилтны хөнгөлөлт, хангамжийг олгодог. Тухайлбал, ажилтанд зориулсан хөнгөлөлттэй зээл, цалинтай амралт, чөлөө, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүд, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ зэргийг дурдаж болно.