ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ – ХАРИУЛТ

         Төв Азийн цээжинд орших Монгол Улс нь олон зууны тэртээгээс нүүдлийн ёс заншил, мал аж ахуйгаа эрхлэн аж төрж ирсэн нь байгаль дэлхийгээ онгон төрхөөр нь хадгалахад нөлөөлжээ. Өвөлдөө маш хүйтэн мөн хуурай байдаг. Энэхүү эрс тэс, хүйтэн цаг агаарт гайхалтай дасан зохицсон Монгол ямаанаас хамгийн ховор, хамгийн дээд зэргийн ноолуурыг гарган авдаг. Тэдний урт ширүүн хялгасаар бүрхэгдэн хамгаалагдсан ноолуурын нарийн ширхэг нь агаарыг барьж, дулааныг бүрэн хадгалдаг. Олон Улсын зах зээлд өрсөлдөх чадвартай цөөн тооны бүтээгдэхүүнүүдийн нэг нь Монгол ямааны ноолуур юм.

 

         Монгол үүлдрийн ямааны ноолуурын гарц дунджаар 250-280 гр жинтэй, 4-5 см урттай, 14-16 микрон голчтой байдаг. Монгол ямааны ноолуур нь атриа ихтэй, урт ширхэгтэй бөгөөд гялалзсан өнгө чанараараа бусад орны ямааны ноолуураас давуу талтай тул сайн чанарын ээрмэл утас үйлдвэрлэх боломжтой байдаг.Дэлхийн Улс орнууд нийтдээ 30 гаруй сая ямаа үржүүлж, жилдээ 14 орчим мянган тонн ноолуур бэлтгэж байгаагийн  30 хувийг манай улс бэлтгэж байна.Байгалийн гаралтай ноолуур нь ховор, нандинд тооцогддог. Өнөөдөр дэлхийд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй ноолууран бүтээгдэхүүнүүд загварын өнгөний чиг хандлагыг даган олон төрлийн өнгө будагтай хийгддэг ч хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд аливаа химийн бодис хэрэглээгүй,цайруулаагүй, будаагүй байгалийн гаралтай түүхий эдийг илүүд үзэж байна. Монгол ямааны ноолуур нь цайруулаагүй, будаагүй байгалын үндсэн 4 өнгөтэй байдаг. Цагаан, цайвар шаргал, хөх саарал, бор өнгүүд Монгол ямааны зонхилох зүс бөгөөд өнгө бүр өөрийн гэсэн онцлог, содон төрхийг агуулдаг. Цайвар өнгийн ноолуур нь ноолуур бэлтгэлийн 60 гаруй хувийг эзлэх бөгөөд цайвар өнгийн ноолуурын ид шид нь будаг сайн авдагт оршино. Манай компани нь хүндэт харилцагч та бүгддээ таны хүссэн өнгө, загварын бүтээгдэхүүнээрээ үргэлж тосон үйлчилнэ.

Швейцар улсын нэр хүнд бүхий TesTex лабораториор өөрийн үйлдвэрлэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүний чанарыг албан ёсоор баталгаажуулсан бөгөөд бид хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн орчин үеийн хувцас загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, улиралын онцлогт тохируулан дахин давтагдашгүй цорын ганц загварийг нарийн гар ажиллагаагаар чимэглэн үйлдвэрлэдэгээрээ онцлогтой.

Сайтын холбоо барих цэснээс та өөрт хамгийн ойр салбар дэлгүүрийн хаяг байршил, холбогдохыг утасны дугаарыг харж болно.

Танд сонирхсон асуулт мөн худалдан авалттай холбоотой үйлчилгээний талаарх мэдээллийг манай компаний харилцагч үйлчилгээний лавлах….. ……. Мөн тусгай албадтай холбогдхыг хүсвэл …………………… Дугаараар холбогдох боломжтой.

Орон нутаг болон гадаадын зах зээлд ГОЁЛ-н гэрээт дэлгүүр нээх талаар хамтын ажиллагаа – ТҮНШЛЭЛ хэсгээс мэдээлэл авна уу.

Та манай ГОЁЛ-д ажиллах хэсэг доторх нээлттэй ажлын байр гэсэн хэсгээс өөрт тохирсон ажлын байрны зарын тухай мэдээллийг авах боломжтой. Хэрэв хүсвэл, өөрийн CV-ээ илгээснээр бид ирээдүйд гарах ажлын байранд таныг анкетийг урьдчилан хэлэлцэх боломжтой болно. 

Та өөрийн сонголтыг зөв хийж аль болох буцаалт хийхгүй байх нь таны болон бидний ажлыг хөнгөвчилж цаг хугацаа, зардал хэмнэх тул сонголтоо зөв хийнэ үү. Харин зайлшгүй шаардлагатай тохиолдолд та худалдан авалт хийснээс 72 цагийн дотор буцаалт хийх боломжтой.

ТАРИФ – үнийн дүнгээс хамаарсан эхний удаагийн угаалтыг хөнгөлөх

Та хуучирч удсан ноос ноолууран хувцас хэрэглэлээ засаж шинэ мэт болгохыг хүсвэл манай хамт олонд хандаж дахин шинэчлэгдсэн өөрийн хайртай хувцасыг авах боломжтой.

  1. 1005KidsGoatFeature2
  2. 94ec36a2de68ebb6567bf3a6993bf0cd