НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Үндэсний үйлдвэрлэгч Гоёлкашмер ХХК-нь компаний бүхий л үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагаа ухамсарлан дээдлэн ажилладаг билээ.

Үүнд:

  • Бизснесийн үйл ажиллагаагаа шударгаар явуулах, нийгмийн хариуцлагын өндөр жишиг баримтлах
  • МУ-н хууль тогтоомж болон холбогдох дүрэм журмуудыг чандлан сахих
  • Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхан чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж
  • Ажилчин, ажиллагсдын ая тухтай, аюулгүй, ажиллах орчинг бүрдүүлэх
  • Хүний эрхийг дээдэлж хэрэглэгчид, ажиллагсад болон хамтран ажиллагч түншүүдийн ашгийг хамгаалах
  • Хэрэглэгч, үйлчлүүлэгчддээ дээд зэргийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхэд авьяас чадвараа дайчлан ажиллах
  • Ажилчин, ажиллагсдын нийгмийн асуудалд анхаарч, сурч боловсрох нөхцлөөр ханган ажиллах
  • Гоёлкашмер ХХК-тай харилцах, хамтран ажиллах хэн бүхэнд эрх тэгш, шударгаар хандах

 

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУД:

Гоёлкашмер ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, урлаг спорт, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, аялал жуулчлал гээд эх орны амин чухал салбаруудын үйл ажиллагааг ивээн тэтгэж, харьяа байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн билээ.

  • Худалдааны салбар дэлгүүрүүдийн өмнөх нийтийн эзэмшлийн ногоон байгууламжинд мод, бут тарьж зүлэгжүүлдэг-Жил бүр
  • Байгууллагын нийт ажилчидын 5-с багагүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтмол авч дадлагжуулан байнгын ажлын байраар хангадаг
  • Монголын үндэсний мөнгөн тэмдэгтийг ханшийг дэмжих үүднээс тус бүр нь 200$ -c дээш үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнийг үнэ буулган авах дуудлага худалдааг тогтмол зохион байгуулж хэрэглэгч үйлчлүүлэгчидээ урамшуулдаг.
  • Төрийн болон хувийн хэвшлийн Tелевиз, Радио, ФМ-дийн нийгмийн хариуцлагыг дэмжсэн агуулга бүхий цэнгээнт нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, сурвалжлагуудын ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагаар байнга тогтмол ажилладаг.
  • Монголын хөл бөмбөгийн холбоонд бүртгэл бүхий нийт баг тамирчидад төрийн сүлд бүхий 100% ноолууран ороолтыг гардуулж цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүссэн.
  • Oлон улсын спортын дэвжээнд нэр алдараа цуурайтуулж буй монгол тамирчидаа тогтмол дэмжиж, ивээн тэтгэгч байдлаар хамтран ажилладаг.
  • Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд ажлын байртай болох нөхцөлийг бүрдүүлж өөрийн үйлдвэртээ сурган дадлагжуулж тогмтол ажлын байраар хангаж байна.
  • Байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажилласан ажилчид албан хаагчидыг шагнан урамшуулж өөрийн 2 ажилтанг орон сууцаар хангаад байна.