БИДНИЙ ТУХАЙ

             Үндэсний үйлдвэрлэгч Гоёл кашмер компани нь ноос, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 11 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

                Гоёл кашмер ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээгээр харилцагч, хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээн ажилласаар эдүгээ дэлхийн шилдэг шинэ техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, жилдээ 60 гаруй мянган ширхэг сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 100 гаруй чадварлаг хамт олонтой болтлоо өргөжин тэлжээ.

Үйл ажиллагааны чиглэл

Ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх

                Манай компани нь 2015 онд Швейцарь улсын нэр хүнд бүхий Tes Teх лаборатороор өөрийн үйлдвэрлэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүний чанарыг албан ёсоор баталгаажуулсан бөгөөд орчин үеийн хувцас загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхэм зорилгынхоо хүрээнд хэрэглэгчдийн хүсэл сонирхол, улирлын онцлогт тохирох эрэгтэй, эмэгтэй, хүүхэд болон ахуйн хэрэглээний чанартай бараа бүтээгдэхүүнийг хавар зун, намар өвөл, үндэсний хувцас, гоёлын даашинз болон хүүхдийн хувцасны коллекциудаар үйлдвэрлэн гаргаж байна.

                Бид бүхэн дотоодын 9 нэрийн барааны дэлгүүр, 30 гаруй гэрээт борлуулагчийн сувгуудаар дамжуулан дотоодын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг. Мөн ОХУ, БНХАУ, Япон Улс, БНСУ, АНУ, Швейцарь зэрэг 10 гаруй гадаад орны харилцагчид өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор нийлүүлж байна.